Sunday, March 16, 2014

Өргөдөл, гомдол хэрхэн бичих вэ?


Өргөдөл, гомдол хэрхэн бичих вэ?
Монгол улсын иргэн дангаар буюу хамтарч төрийн байгууллага, албан
тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй билээ.
Өргөдөл, гомдол гаргах нь ямар нэг асуудлыг дэвшүүлж зохих
байгууллагаар
шийдвэрлүүлж буй хэрэг бөгөөд ердийн харилцаанд тэднийг
төдийлөн зааглаж хэрэглэдэггүй боловч зориулалт, ач холбогдол, нэршлийн хувьд
ялгаатай юм.
Өргөдөл гэдэг нь: Хувь хүн, хувийн байгууллагаас асуудал шийдэхээр
албан газар, албан тушаалтан нарт хувийн хүсэлтээ бичин өргөж байгаа албан
бичиг юм. Гэхдээ энэ нь аль нэг байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд
гомдолтой буйгаа илэрхийлсэн шинж агуулаагүй байх ёстой.
Өргөдөл нь дотроо саналын эсвэл мэдэглийн шинжтэй байж болно.
Мэдэгдлийн шинжтэй өргөдөл нь амьдралд хамгийн их хэрэглэгддэг бөгөөд
аливаа асуудлыг шийдвэрлүүлэх тухай агуулгатай байна. Тухайлбал: газар авах,
тусламж дэмжлэг хүсэх, сургуульд элсэн орох тухай зэрэг
Саналын шинжтэй өргөдөл нь аль нэг байгууллага, албан тушаалтны үйл
ажиллагаанд холбогдуулан, түүнийг засаж, сайжруулах, шинэчлэх агуулгатай
байна.
 Тухайлбал: хяналт шалгалт хийх хугацааг 1 хоногоор сунгах зэрэг.
Гомдол гэдэг нь: Төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл
ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхол
зөрчигдсөн гэж үзэж сэргээлгэхээр гаргасан хүсэлт юм. Өөрөөр хэлбэл аль нэг
байгууллага, албан тушаалтнаас явуулж буй үйл ажиллагаа таны эрх, ашиг
сонирхолд нийцэхгүй, зөрчиж байна гэж үзвэл энэ тухайд гомдолтой байгаагаа
илэрхийлэх албан бичгийн төрөл нь гомдол юм.
Цаг хугацааны хувьд гомдлыг өргөдөл гаргасны дараа гаргадаг. Гэхдээ
зарим тохиолдолд өргөдөл гаргалгүйгээр шууд гомдол гаргах нь бий.
Өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацаа: Иргэдээс төрийн байгууллага,
албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16-р
зүйлд зааснаар өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоног багтаан
шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд уг хугацааг тухайн байгууллагын
удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа
сунгасан тухай өргөдөл гомдол гаргагчид мэдэгдэнэ. Мөн саналын шинжтэй
өргөдлийн хариуг 90 хоногт багтаан өгнө.
Өргөдөл гомдол бичих загвар
Өргөдөл, гомдолд тавих шаардлага: Иргэдээс төрийн байгууллага, албан
тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 10-р зүйлд
зааснаар бичгээр гаргасан өргөдөл, гомдолд овог, нэр оршин суугаа газрын буюу
шуудангын хаягаа бичиж, гарын үсгээ зурна. Хэрвээ өргөдөл, гомдлыг иргэд
бичгээр хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох
барим бичгийг хавсаргана.
Ерөнхийдөө бол өргөдөл, гомдол загварын хувьд ижил бөгөөд ямар ч
асуудлаар, аль ч байгууллагад гаргах өргөдөл, гомдол нэг стандарт
бүрдүүлбэртэй байдаг.
Өргөдөл, гомдлын эхэнд харилцахыг хүссэн албан газар, албан тушаалтны
нэрийн ард “Танаа” гээд дараах мөрийг голлуулан “өргөдөл, гомдол гаргах учир
нь” гэж бичсэнийг өргөдөл гомдлын толгой гэнэ.
Өргөдөл, гомдлын эхэнд өөрийн тухай товч тодорхой танилцуулаад, дараа
нь уг хүсэлтийг шийдвэрлэхэд холбогдох зүйлийг бичиж төгсгөлд нь юуг хэрхэн
шийдүүлэхийг хүсэж байгаагаа бичдэг. Өргөдөл, гомдлын дор “Өргөдөл, гомдол
гаргасан”.................... гээд ажлын болон гэрийн хаяг, овог, нэр, он сар өдөр,
шаардлагатай гэж үзвэл харилцах утасны дугаарыг бичнэ. Өргөдөл гомдолд
өгүүлсэн баримт нь үнэн, дэс дараа сайтай, нуршуу биш, ойлгомжтой, юу хүссэн нь
тодохой байх ёстой.


Өргөдлийн толгой:
Харилцахыг хүссэн албан газар, албан тушаалтны нэрийн ард”танаа” гээд дараах мөрийг голлуулан “өргөдөл гарагах учир нь” гэж бичнэ.
Өргөдлийн эхлэл:
Өөрийн тухай товч тодорхой танилцуулна.
Өргөдлийн гол хэсэг:
Уг хүсэлтийг шийдвэрлэхэд холбогдох гол зүйлийг дурдана.
Өргөдлийн төгсгөл хэсэг:
Юуг хэрхэн шийдүүлэхийг хүсэж байгаа тухайгаа бичнэ.Хаяг, овог,нэр,өргөдөл бичсэн он сар өдөр, утасны дугаар
Өргөдлийг бичигч заавал өөрийн гараар бичнэ
ХЭРЛЭН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН
ГАЗРЫН ДАРГА Д.БОЛД ТАНАА
ӨРГӨДӨЛ ГАРГАХ УЧИР НЬ
2011.05.30
Миний бие Батын Дорж нь МУИС-ийн Нийгмийн ухааны сургуулыг 2006-2010 онд
Улс төрч мэргэжлээр төгссөн юм. 2010 онд угмэргэжлийн чиглэлээр “Төрийн албаны шалгалтанд” орж тэнцсэн бөгөөд цаашид мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй тул миний хүсэлтийг харгалзан үзнэ үү?
                                                 Өргөдөл гаргасан..........................Б.Дорж
                                                 Оршин суугаа хаяг: Хэрлэн сум 3-р баг
                                                 Баянмөнхийн 10-1 тоот
                                                 Холбоо бариах утас: 9956хххх

МУИС-ийн Гадаад Хэл Соёлын сургуулийн
захиргаанд өргөдөл гаргах учир нь:
Миний бие Сугарын Наран нь тус сургуулийг 1998-2002 онд Англи хэлний багш, орчуулагч мэргэжлээр төгссөн бөгөөд 2002-2004 онд уг мэргэжлийнхээ чиглэлээр Англи улсад магистрын зэрэг хамгаалсан юм. Цаашид мэргэжлээрээ ажиллах хүсэлтэй байна. Тус сургуулиас зарласан багш шалгаруулах шалгалтанд тэнцсэн тул миний хүсэлтийг хүлээн авна уу?
                                                                              Өргөдөл гаргасан С.Наран
                                                                              2005 оны 08 сарын 25
Герман улсад үргэлжлүүлэн суралцахыг хүсэж,Д.Нацагдоржийн гэргий Пагмадуламаас Ардыг Гэгээрүүлэх Яаманд өгсөн өргөдөл
Монгол улсын Ардыг Гэгээрүүлэх Яамнаа мэдүүлэх учир:
Өчүүхэн хүн арван зургадугаар онд Герман улсад сургуульд одоод,хавар цаг нөхрийн хамт дуудсаныг дагаж, нэгэнтэйгүүр биесийн өвчгийг сувилахаар ирсэн бөгөөд энэ тухай элдэв учрыг манай нөхрөөс тодорхойлон мэдүүлсэн тул өгүүлэх юун.Миний бие хоёр жил илүү Герман сургуульд суухад хэл бичгийг төсөөлж, басхүү бүсгүйчүүдийн тусгай сургуульд явж байсан бөгөөд тухайлан цус зэргийг зэрэг лобараторийн ажлыг үйлдэх ба эмчийн дэргэд туслах ,ариун цэврийг хамгаалах явдал гүйцэтгэх ,ийм нэгэн эмнэлгийн сургуульд суралцахыг завдаж байсан нь одоо буцаж, эл сургуулийг хоёр гурван жилд төгсгөн, бүсгүйчүүдийг хоцрогдсон байдлаас хагацуулж, тус улсын боловсролын явдлыг хөгжүүлэх хэрэгт өчүүхэн нөхвөр болсугай хэмээсэн үнэнхүү зорилгыг гүйцэтгэхийг хүсэхийг тул эл байдал учрыг толилж, харьяат яамны буюу Эрүүлийг хамгаалах газрын орон тоогоор эдүгээ эргүүлэн илгээж, сургуулилан үүсгэснийг хоёрын хооронд болгон орхигдуулахгүй болгохыг эрсүгэй.
Сурагч Пагмадулам
Арван есдүгээр оны найман сарын хорин зургаан
Д.Нацагдоржийн өргөдөл
Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн дарга нар танаа
Эдүгээ минйи бие сурлага мэргэжлийг дээшлүүлэхээр Ленинград хотноо одохын замын зардал ба хувцасны үнийг 5.6.7 сарын цалингийн хамт олгоно уу?
Д.Нацагдорж

АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН ДАРГА
ХУРАНДАА Д.ДОРЖ ТАНАА
ГОМДОЛ ГАРГАХ УЧИР НЬ
2011.05.30
Миний бие Нарангын Сугар нь 2011 оны 1-р сарын 26-нд Хэрлэн сумын Ганга барны үүднээс өөрийн өмчлөлийн “verna” маркийн авто машинийг алдсан бөгөөд
хулгайлсан эдгээдүүд мод мөргөж миний машинд эвдрэл учруулсан байсан. Гэвч
цагдаагийн газар шалгаад гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэж үзэн эрүүгийн хэрэг
үүсгэхээс татгалзсанд миний бие гомдолтой байна. Иймд уг хэргийг дахин шалгуулж өгнөүү?
                                                               Гомдол гаргасан........................Н.Сугар
                                                               Оршин суугаа хаяг: Хэрлэн сум 3-р баг
                                                               Баянмөнхийн 1-1 тоот
Эх сурвалж:  http://suldee-amazing.miniih.com/index.php/home/post/104

No comments:

Post a Comment