Монгол ардын түргэн хэллэг
Хурд ихтэй бор морь
Жолоо дардаг
Жороо халтар
Наран холуур хүрээлэв үү?
Ойроор хүрээлэв үү?
Сүүлд хүрээлэв үү?
Хойгуур гарах нь уу?
Урдуур гарах нь уу?
Арын уулын
Арван таван тарваганы
Тав нь яасан
Тарган тарвага вэ?
Хэн бүхэн түргэн хэлэг
Хэл үг чинь хурц болог
Урьд эрт ургасан
Урд уулын улиас уу?
Урт урт ургасан
Усны эргийн хайлаас уу?
Арын арван таван тарган тарлан
Хар сарлагийн таргийг
Тараг биш гэж эс уугаад
Ямар арын таван тарган тарлан
Хар сарлагийн таргийг
Тараг мөн гэж уух вэ?
Толгойд байдаг чамархай
Дотор байдаг чацархай
Гүзээнд байдаг хужирхай
Гүрээнд байдаг булчирхай
Өвчүүнд байдаг аюулхай
Өөхөнд байдаг уйланхай
Унхайж байдаг ухархай
Угалзалж байдаг тууранхай
Тал дээр
Таван тарган тарвага.
Эргүү бяруу
Үүгээр явав уу
Түүгээр явав уу.
Эргэн дээр
Элээ хэрээ
Галуу гурав эргэлдэнэ.
Арван тавны сар
Алсуур хүрээлэв үү?
Ойроор хүрээлэв үү?
Хорин тавны сар
Холуур хүрээлэв үү?
Ойроор хүрээлэв үү?
Нарийн суран гөлгөр гөлчгөр олом
Морийг олойртуулахаас биш
Бүдүүн суран гөлгөр гөлчгөр олом
Морийг олойртуулдаггүй юм.
Ээжийн илүүр, хайруул, бариул гурав
Эгчийн ээрүүл, хайлуур, баллуур гурав.
Говийн олон халиун хулан халуун дулаанд улам хурдан хурдлана
Тээр тэнд энд тэнд Таван шовог товог дээр долоо найман тарган тарвага
Жамц чамд цамц өгсөн Жамцын өгсөн цамц чамд байна уу
Ийм сайхан гөлгөр гөлчөр, гөлтгөр балтгар, хотгор гүдгэр, хонхор
хүнхэр газрыг гөлгөр гөлчгөр, гөлтгөр балтгар, хотгор гүдгэр, хонхор
хүнхэр газар биш гээд, өөр ямар янзын гөлгөр гөлчгөр, гөлтгөр балтгар,
хотгор гүдгэр, хонхор хүнхэр газрыг, гөлгөр гөлчгөр, гөлтгөр балтар,
хотгор гүдгэр, хонхор хүнхэр газар гэх юм бэ?
Манай хааны мянган лангийн мянган мөнгөн бөмбгийг, манай хааны мянган
лангийн мянган мөнгөн бөмбөг биш гээд, өөр хэний хааны мянган лангийн
мянган мөнгөн бөмбгийг, мянган лангийн мянган мөнгөн бөмбөг гэх юм бэ?
No comments:
Post a Comment