Сургалтын цахим хэрэглэгдэхүүүн, сургалтын техник хэрэгсэл
Мэдээллийн технологи нь мэдлэгт суурилсан нийгмийн
түлхүүр хүчин зүйлсийн нэг болж буй өнөө үед бидэнд үүнийг сурч эзэмшин
өөрсдийн аж амьдралдаа хэрэглэн, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах
чадвартай болох зайлшгүй шаардлага тулгарч байна.Өндөр хөгжилтэй хийгээд хөгжингүй орнуудын мэдээллийн технологийн хэрэглээний түвшин өндөр байгаа бол хөгжиж буй хийгээд ядуу буурай орны хувьд мэдээллийн технологийг ашиглах нөхцөл боломж тэр бүр байхгүй байна. Жишээ нь европын олонхи орнуудад нэг компьютерт хорин сурагч ноогдож байхад хөгжиж буй орнуудын дунд сургуулиудын компьютер техник хангамжийн хүрэлцээ муу , соросын сан, азийн хөгжлийн банк зэрэг олон улсын хийгээд донор байгууллагуудын санхүүжилтээс шууд хамаарсан байдалтай байна.
Компьютер мэдээлэл зүйн 20 гаруй жилийн туршлагатай манай орны хувьд мэдээллийн технологийг ашиглах боломж бололцоо тодорхой хэмжээнд бүрдээд байна. Мэдээллийн технологи нь нийгэм эдийн засгийн бүхий л салбар, тэр дундаа боловсролын салбарт түлхүү нэвтэрч, өргөнөөр хэрэглэгдэж байна. Тухайлбал хот хөдөөгийн бүх сургуулиудыг ямар нэгэн хэмжэээгээр компьютержүүлэн, сургуулиудын сургалтын орчинг мэдээлэл технологийн хэрэгслээр тоноглох, интернетийн сүлжээнд холбох, багш нарыг мэдээлэл технологийн чиглэлээр гадаад дотоодын урт богино сургалтуудад хамруулан мэдлэг мэргэжлийг нь дээшлүүлэх зэрэг практик алхамуудыг хийж байна.
Ийнхүү манай улсын бага, дунд, дээд боловсролын системд мэдээллийн технологийн сургалтыг нэвтрүүлснээс гадна, гадаад хэл компьютерийн маш олон сургалтын төвүүд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа нь сайшаалтай юм. Иймээс бид мэдээллийн технологийг эзэмшин ажил амьдралдаа ашиглаж сурах нь өнөөгийн зайлшгүй хэрэгцээ шаардлага болоод байна. . Тухайлбал суралцагчийг орчин үеийн мэдээлжсэн нийгэмд ажиллаж амьдрахад бэлтгэх, тэднийг хөгжүүлэх сургалтын чанар үр өгөөжийг дээшлүүлэх, сургалтыг шинэлэг байдлаар сонирхолтой хэлбэрээр зохион байгуулах зэрэгт чухал үүрэгтэй.
Мэдээлийн технологи хөгжихийн хэрээр сургалтанд цахим эх үүсвэр, цахим хэрэглэгдэхүүн болон олон төрлийн техник хэрэгсэлийг өргөнөөр ашиглаж байна. Энэ нь бидний дэлхийн мэдээлэл технологийн хөгжлөөс хоцрохгүй яваагийн нэг илрэл гэж хэлж болно.
Сургалтын цахим эх үүсвэрийн хамгийн тод жишээ бол интернет юм.
Интернетэд өөрийн гэр орон гэж байхгүй ба толгойлогч компьютер гэж байхгүй. Хязгааргүй их мэдээлэлтэй дэлхий даяарх маш олон компьютерууд бүгд хоорондоо холбоотой. Та Интернеттэй холбогдсон бол энэ бүх мэдээллийг өөрийн компьютераас уншиж, сонсож, харж бас хамтран ажиллаж чадна.
Мөн сайтууд өөрийн сайт дээрх мэдээллийг хайж олох зориулалт систем байдаг. Хүн болгон эдийн засгийн боломж, вэб програмчлалын мэдлэгээс болж вэб сайт ажиллуулах боломж байдаггүй. Харин өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, сонирхолоо хөгжүүлэх замаар хязгаарлагдмал эрх бүхий буланг блог гэдэг.
Таталт хийхэд хамгийн түгээмэл ашигладаг нь Bittorrent болон IDMan /Internet Download Manager/ хэрэгслүүд юм. Эдгээр хэрэгслийг ашиглан интернетээс дуу, клип, програмыг тасалдалгүйгээр боломжит хурдаар татах боломжийг олгоно.
Монголын хэвлэлийн Хүрээлэнгийн 2009 оны гуравдугаар сарын “Хэвлэл мэдээлэл хэрэглэгчдийн судалгаа”-аар нийслэлийн интернет хэрэглэгчдийг түлхүү судалж, кибер зах зээлийн бодит өөрчлөлтийг танджээ.
Улаанбаатар хотод иргэдийн 73.2 хувьд интернетийг ямар нэгэн байдлаар хэрэглэх болсон бөгөөд ноднингийн өдийд энэ хувь 55.6 байжээ. Нас ахих тусам интернетийг хэрэглэх нь багасаж харин гучаас доош насныхан хамгийн идэвхтэй хэрэглэж байгаа аж.
Мөн интернет түшиглэн цахим сургалт явуулах, цахим хэрэглэгдэхүүнийг сургалтанд түгээмэл хэрэглэж байгаа нь хичээлийг сонирхолтой үр өгөөжтэй болгож байгаа төдийгүй цаг хугацаа мөнгө зардал хэмнэсэн даву талтай юм. Тухайлбал нийслэл хотоос нэлээд зайтай орших сум орон нутгийн багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг цахим хэлбэрэр явуулсан нь амжилттай болж, цаашид энэ хэлбэрийн сургалтыг явуулж байх нь зүйтэй юм гэсэн дүгнэлтнэнд хүрсэн нь үүний нэг илрэл юм. Сургалтын цахим хэрэглэгдэхүүний хувьд маш олон жишээ дурьдаж болно. Гадаад хэлийг сонгон судалж буй оюутан бидний хувьд интернет ашиглан тухайн судалж буй хэлнийхээ талаар тодорхой мэдээлэл авах, тухайн орны хүмүүстэй харилцан, тэдний хэл соёлыг судлах, электрон толь ашиглах зэрэг нь хамгийн ойрын жишээ болж байгаа юм. Мэдээлэл технологийн хөгжлийг дагаад сургалтанд компьютер, канон, принтер, сканнер гэх зэрэг техник хэрэгслийг түгээмэл ашшглаж байна. Тэдгээрийн заримын тухай товч танилцуулая.
Принтерийн тухай
Компьютерийн дэлгэц дээр гарч байгаа болон компьютерт хадгалагдаж буй төрөл бүрийн мэдээллийг цаасан дээр хэвлэн гаргах үүрэгтэй төхөөрөмжийг хэвлэх төхөөрөмж (принтер) гэнэ. Мэдээлэл нь текст , дүрс, фото зураг, хүснэгтэн мэдээлэл зэрэг байж болно. Принтер нь хэмжээ, хэвлэх хурд, төрлөөрөө хоорондоо ялгаатай байдаг. Принтерийг дотор нь хэвлэх төрлөөр нь матрицийн принтер, черниллэн хортой принтер, лазер принтер гэх зэргээр ангилдаг. Принтер нь хар цагаан буюу монохром, өнгөт гэж 2 төрөлтэй байдаг. Сүүлийн үед олон үйлдэлтэй принтерийг олноор үйлдвэрлэн гаргаж байгаа билээ. Энэ принтер нь хэвлэх төдийгүй хувилах, факс дамжуулах, хүлээн авах, сканердах зэрэг үйлдлүүдийг хийдэг.
Принтер нь компьютерт 2 төрлийн портоор залгагддаг. Хамгийн өргөн дэлгэр хэрэглэгддэг нь паралель портны принтер юм. Нөгөө нь сүүлийн үед ихээр ашиглагдаж буй өндөр хурдын порт болох USB (Universal Serial Bus) юм.
Проекторын тухай
Presentation буюу жирийн Projector-ын хувьд компьютерт залгах боломжтой залгуур нь угаасаа хамт байх ёстой. Бидний мэддэгээр бол Powerpoint дээрх үзүүлэнг хананд дүрслэх зориулалттай Projector шүү дээ.
Ийм үед уг VGA залгуурыг компьютерийн график картын гаралт дээр холбоод л болоо. Хэрвээ notebook ашиглаж байгаа бол бас нэмэлт гаралт дээр нь дараад болох байх. Гэхдээ зарим notebook-үүд дээр нэмэлт товч дарж байж VGA гаралт дээр дүрс өгнө гэж заадаг юм. Энэ товч нь нэмэлт функциональ товчтой хамт дарагддаг бөгөөд ихэвчлэн F1-F12 товчны аль нэгэн дээр байдаг ба мониторын зурагтай байдаг.
Хэрвээ Projector дээр дүрс гарахгүй байвал Resolution буюу дэлгэцийн нягтралд таарахгүй байж болох юм. Ихэнх Projector нь хэт өндөр нягтралыг дэмжиж чадахгүй. Хэрвээ ийм тохиолдолд Projector дээр Unsupport Resolution гэх мэтийн бичиг гарах байх.
Бас сүүлийн үеийн өндөр хүчтэй Projector нь DVI залгууртай ирэх болсон. Энэ нь сүүлийн үеийн хүчирхэг дүрсийг харуулах боломжийг олгох бөгөөд бас л хүчтэй график картуудад байдаг нэмэлт гаралт билээ.
Хэрвээ notebook дээр ажиллаж байгаа бол Projector-оо нэмэлт дэлгэц маягаар ажиллуулж өөрийнхөө юу хийж байгааг үзэгчдээс нуух сайхан боломжийг олгодог билээ.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд хүчирхэг видео Projector-ийг хувь хүмүүс худалдан авч гэртээ суурилуулах болсон. Ингэснээр ханан дээрээ сайхан том дүрс бүхий видеог үзэх болсон нь орчин үеийн технологит дуртай хүмүүст ямар их таашаал өгч байгаа гээч. Та бидний мэддэгээр бол German 2006-ын үеэр АПУ-гийн асарт гаргаж байсан Sony проектор шүү дээ. Гэхдээ ийм өндөр чадалтай видео харуулдаг проектор нь маш үнэтэй гэдгийг санаарай.
Проектороор видео болон ТВ үзэх нь нүдний хараанд сайнаар нөлөөлөх нь дамжиггүй. Яагаад гэвэл гэрлийн хурц туяа шууд нүдэнд дээр биш ханан ойсон дүрсийг та бид харна гэсэн үг шүү дээ.
No comments:
Post a Comment